Bond-refunding decision

Тайлбар:

Бондыг эргэн санхүүжүүлэх шийдвэр

Бондын хүү зах зээл дээр буурмагц урьд нь гаргасан бондоо эргэн дуудаж бага хүүтэй шинэ бондоор солин санхүүжүүлэх эсэх шийдвэр.


Dividend irrelevance theory

Тайлбар:

Ногдол ашгийн үл хамаарлын онол

Хийсвэр орчинд компанийн үнэлэмж нь орлого олох боломж ба активийн (хөрөнгө оруулалтын) эрсдлээр л тодорхойлогдно, түүнээс биш ногдол ашиг буюу хуримтлагдсан ашиг дангаар тодорхойлохгүй гэж үзэх Миллер, Модилияны онол.


Issuance of material

Тайлбар:

Материал тавьж олгох

Бараа материал олгох, олгохыг зөвшөөрөх, нийлүүлэх.


Bonds payable

Тайлбар:

Бондын өр

Тодорхой хугацааны турш купоны төлбөр төлөх, мөн хугацааны эцэст үндсэн төлбөрийг төлөх амлалт, дүнг хэлнэ.


Dividend payout ratio

Тайлбар:

Ногдол ашгийн хуваарилалтын харьцаа

Компаний ашгийн нэг төгрөг тутмаас эзэмшигчдэд хуваарилах бэлэн мөнгөний хувь. Үүнийг тооцохдоо нэгж хувьцааны ногдол ашгийг нэгж хувьцааны ашигт хуваадаг.


Issue banknote

Тайлбар:

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

Мөнгөн тэмдэгтийг төв банк эсвэл өөр бусад эрх бүхий байгууллагаас хэвлэж хэрэглээнд гаргах.


Bonus

Тайлбар:

Шагнал урамшуулал

Тодорхой зорилго, зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд өгөх нэмэлт шагнал урамшууллыг хэлнэ.


Dividend policy

Тайлбар:

Ногдол ашгийн бодлого

Ногдол ашгийн талаар шийдвэр гаргах компанийн үйл ажиллагааны төлөвлөгөө.


Issue securities

Тайлбар:

Үнэт цаас гаргах

Үнэт цаасыг шинээр худалдах, хэрэглээнд гаргах, хөрөнгө оруулагчдад санал болгох.


Book value

Тайлбар:

Бүртгэлийн өртөг

Хөрөнгийн суурилуулалтын зардлаас хуримтлагдсан элэгдлийг хасаж гаргадаг хөрөнгийн бүртгэлийн хатуу өртөг.