Биномын загвар
Хувьцааны үнэ нь богино хугацаанд зөвхөн хоёр үнэлэмж руу тэмүүлэхэд хийсвэрлэсэн опшины үнэлгээний загвар.
Биномын загвар
Хувьцааны үнэ нь богино хугацаанд зөвхөн хоёр үнэлэмж руу тэмүүлэхэд хийсвэрлэсэн опшины үнэлгээний загвар.
Дискаунтлагдсан үнэ цэнэ
Тодорхой хувь хэмжээгээр хорогдуулсны дараах өнөөгийн эсвэл хямдруулсан үнэ цэнэ
Хөрөнгө оруулалтын эрсдлийн удирдлага
Хөрөнгө оруулсны үр дүнд алдагдал хүлээх боломжийг багасгах эрсдлийн удирдлага.
Маргаашийн өөхөөс өнөөдрийн уушиг
Хөрөнгө оруулагчид өнөөдрийн ногдол ашгийг ирээдүйн ногдол ашиг ба хөрөнгийн үнэлгээний өсөлтөөс бага эрсдэлтэй гэж үзэх ногдол ашгийн хамаарлын онолыг бататгасан үзэл.
Мөнгөн урсгалыг хорогдуулах
Ирээдүйн мөнгөн урсгалуудын үнэлэмжийг тооцоолоод тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг олох үйл явц (хорогдуулалтын хувиар хямдруулж), нийлмэл хүү тооцохын эсрэг үйл явц. Хорогдуулалтын хувийг мэдэх нь чухал (мөн адил тооцоолж гаргана).
Хөрөнгө оруулалтын үнэт цаас
Хөрөнгө оруулалт хэлбэрээр хадгалах зорилгоор худалдан авсан төрөл бүрийн үнэт цаас.
Блак-Шолесийн опшины үнийн томъёо
Хувьцааны үнэ, эрсдэлгүй хүү, опшины хугацаа, хувьцааны өгөөжийн стандарт хазайлтыг ашиглан опшины үнэлэмжийг тогтоодог томъёо.
Мөнгөн урсгалыг хорогдуулах
Ирээдүйн мөнгөн урсгалуудын үнэлэмжийг тооцоолоод тэдгээрийн өнөөгийн үнэ цэнийг олох үйл явц (хорогдуулалтын хувиар хямдруулж), нийлмэл хүү тооцохын эсрэг үйл явц. Хорогдуулалтын хувийг мэдэх нь чухал (мөн адил тооцоолж гаргана).
Хөрөнгө оруулагч
Төрөл бүрийн хөрөнгө, бизнес болон төсөлд ашиг олох зорилгоор хөрөнгө оруулж буй этгээд.
Блок гүйлгээ
10000-аас дээш тооны хувьцааг нэгэн зэрэг авах буюу зарах томоохон хэмжээний арилжаа, гүйлгээ.