Bearer bill

Тайлбар:

Мэдүүлгийн вексель

Тухайн баримтыг эзэмшиж буй этгээдэд өөр ямар нэг нөхцөл шалгуургүйгээр харгалзах хөрөнгийг шууд шилжүүлэх үүрэгтэй


Direct guarantee

Тайлбар:

Шууд баталгаа

Баталгаа гаргагчийн зүгээс анхны шаардлагаар шууд биелүүлэх ёстой баталгааг хэлнэ.


Investment flows

Тайлбар:

Хөрөнгө оруулалтын мөнгөн урсгал

Хөрөнгө оруулалтын шинж чанартай болон үндсэн хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаас үүсэх бэлэн мөнгөний урсгал.


Bearer cheque

Тайлбар:

Мэдүүлгийн чек

Тухайн баримтыг эзэмшиж буй этгээдэд өөр ямар нэг нөхцөл шалгуургүйгээр харгалзах мөнгийг гаргаж өгөх үүрэгтэй


Direct lease

Тайлбар:

Шууд түрээс

Үндсэн хөрөнгийг өмчлөгчөөс түрээслэгчид шууд түрээслүүлэх үйл ажиллагаа.


Investment fund

Тайлбар:

Хөрөнгө оруулалтын сан

Олон өөр хөрөнгө оруулагчдаас цуглуулсан эх үүсвэрийг төрөл бүрийн хөрөнгөд хөрөнгө оруулж, хариуд нь нэгж эзэмших эрх олгодог байгууллагыг хэлнэ.


Benchmarking

Тайлбар:

Жишигтэй харьцуулсан шинжилгээ

Салбарын харьцуулсан шинжилгээний нэг төрөл бөгөөд компанийн харьцааны үзүүлэлтийг түүний гол өрсөлдөгчийн буюу жишиг болохуйц бүлэг өрсөлдөгчдийнх нь үзүүлэлттэй харьцуулдаг.


Directors' interests

Тайлбар:

Захирлуудын эзэмшдэг хувьцаа

Компанийн хувьцааг захирал нь өөрөө эзэмшихийг хэлэх ба ихэнх тохиолдолд тайлангаар ил болгох ёстой байдаг.


Investment grade bond

Тайлбар:

Хөрөнгө оруулалтын зэрэглэлтэй бонд

Стандарт энд Пүүрз ВВВ, Мүүдийз Ваа ба түүнээс дээгүүр зэрэглэлтэй бонд.


Beneficiary

Тайлбар:

Бенифициар/төлбөр хүлээн авагч

Аливаа хөрөнгө, хөрөнгө оруулалтын ашиг, үр өгөөжийг хүртэж буй этгээдийг хэлнэ