Directors' report

Тайлбар:

Захирлуудын тайлан

Энэ нь компаний хувьцаа эзэмшигчидэд зориулж бэлтгэдэг санхүүгийн тайлан. Энэ тайланг жил болон улирлаар хийдэг бөгөөд үүнд нарийвчилсан үйл ажиллагаа, тухайлбал нягтлан бодогчдын санхүүгийн шинжилгээ, удирдлагын зөвлөмжийг тусгадаг. Энэ тайланд аудит хийдэггүй.


Investment horizon

Тайлбар:

Хөрөнгө оруулалтын хүрээ

Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгөд хөрвүүлэхээр төлөвлөсөн хугацаа.


Best efforts basis

Тайлбар:

Сайн чармайлтын арилжаа

Хөрөнгө оруулалтын банкнаас (ХОБ) андеррайтингийн эрсдэл хүлээхгүйгээр өөрийн нөөц бололцоог ашиглан үнэт цаасыг зарах үйл ажиллагаа. Энэ тохиолдолд ХОБ нь зарсан үнэт цаасныхаа тооноос хамаарч шимтгэл авна.


Disbursement float

Тайлбар:

Замд яваа өглөг

Төлбөр хариуцагчийн мөнгө түүний чекийн дансны дэвтрээс хасагдсанаас хойш банкинд дахь данснаас хасагдах хүртэл хугацаа.


Investment in branch

Тайлбар:

Салбарт оруулсан хөрөнгө оруулалт

Аль нэг салбартаа оруулсан хөрөнгө оруулалт.


Beta coefficient (β)

Тайлбар:

Бета коеффициент

Тархаах боломжгүй эрсдлийн хэмжүүр. Тухайн активийн өгөөжийн өөрчлөлт нь зах зээлийн багцын өгөөжийн өөрчлөлтөөс хэрхэн хамаарч хөдөлж буйг харуулдаг индекс.


Discount

Тайлбар:

Хөнгөлөлт

Аливаа бараа үйлчилгээг ердийн үеийн үнэ ханшнаас бага үнээр худалдаалах.


Investment in debt securities

Тайлбар:

Өрийн үнэт цаасанд хөрөнгө оруулах

Өр төлбөр дээр суурилсан үнэт цаасанд хөрөнгө оруулах.


Bid price

Тайлбар:

Авах үнэ

Үнэт цаасыг худалдаж авахаар дилерээс санал болгож байгаа үнэ.


Discount bond

Тайлбар:

Хөнгөлөлттэй бонд

Нэрлэсэн үнээсээ бага дүнгээр арилжаалагдаж буй бондыг хэлнэ