Discretionary closed-end fund

Тайлбар:

Интервалгүй хаалттай сан

2 жилээс дээш хугацааны давтамжтайгаар нэг хэсэг буюу нийт хувьцааг хөрөнгө оруулагчдаас буцаан худалдаж авах боломж бүхий хаалттай сан.


Involuntary reorganization

Тайлбар:

Албадан дахин зохион байгуулалт

Дампуурсан компанийн зээлдүүлэгчдийн нэрийн өмнөөс гаргадаг компанийн бүтцийг дахин өөрчилж өглөгөө төлөхийг илэрхийлсэн өргөдөл.


Blue sky laws

Тайлбар:

Хөх тэнгэрийн хууль

Хөрөнгө оруулагчдыг хамгаалах зорилгоор үнэт цаасны арилжааг дотооддоо зохицуулдаг муж улсын хууль.


Distraint

Тайлбар:

Эд хөрөнгийг битүүмжлэх

Өр төлбөрийг барагдуулахын тул хөрөнгийг хураан авах


Involve

Тайлбар:

Татан оруулах, хамрах

Ямар нэг зүйлийг хамрах, хамруулах, оролцох, оролцуулах.


Board of directors

Тайлбар:

Захирлуудын зөвлөл (Төлөөлөн удирдах зөвлөл)

Компанийн стратегийн зорилго, төлөвлөгөөг тодорхойлох, ерөнхий бодлого, үйл ажиллагааг чиглүүлэх, үндсэн зарцуулалтыг батлах, голлох удирдах ажилтнуудыг авах / халах, хөлсөлж ажиллуулах, хяналт тавих үүрэг бүхий хувьцаа эзэмшигчдээс сонгогддог бүлэг этгээд.


Diversifiable risk

Тайлбар:

Тархаах боломжтой эрсдэл

Активын эрсдлийн тухайн компанийн өөрийн онцлог, санамсаргүй шалтгаанд хамаатай хэсэг.


Irreplaceable

Тайлбар:

Үл орлуулагдах

Орлуулах боломжгүй зүйл.


Bogey

Тайлбар:

Жишиг өгөөж

Хөрөнгө оруулалтын менежерээс амжилтаа үнэлэхийн тулд жишиг болгон ашигладаг өгөөж.


Diversification

Тайлбар:

Тараан байршуулалт

Эрсдлийг бууруулахын тулд бүтээгдэхүүнүүд болон компаниудын хооронд хөрөнгө оруулалтыг хийх