Ногдол ашгийн дахин хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
Хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаасаа гүйлгээний зардалгүйгээр нэмэлт хувьцаа авах эрхийг олгосон төлөвлөгөө.
Ногдол ашгийн дахин хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
Хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаасаа гүйлгээний зардалгүйгээр нэмэлт хувьцаа авах эрхийг олгосон төлөвлөгөө.
Эргэлтийн хувьцаа
Эргэлтэнд гаргасан нийт хувьцаа. Энэ нь нийтийн эзэмшлийн хувьцаа ба компанийн мэдлийн хувьцааны нийлбэрээр тодорхойлогддог.
Нэгж хувьцааны бүртгэлийн үнэлгээ
Компанийн бүх активыг бүртгэлийн үнээр нь зарж бүх өр төлбөрөө (давуу эрхтэй хувьцааны өглөгийг оруулаад) төлөөд үлдэх мөнгийг энгийн хувьцааны тоонд хуваасан дүн буюу нэгж энгийн хувьцааны бүртгэлийн үнэлгээ.
Ногдол ашгийн хамаарлын онол
Компанийн үнэлэмж нь ногдол ашгийн бодлогоос шууд хамаарна гэж үзэх Гордон, Линтнер нарын онол.
Гаргасан хувьцаа
Хөрөнгө оруулагчдад худалдсан, зах зээл дээр гаргасан, хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд байгаа үнэт цааснууд.
Бүртгэлийн үнэлгээний жин
Компанийн эд хөрөнгөөс (активаас) өр төлбөрийг хассан үнэлгээн дээр тулгуурласан жин.
Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг
Нэгж хувьцаанд хуваарилсан ногдол ашиг.
Үнэт цаас гаргагч
Аливаа үнэт цаасыг гаргасан хувь хүн эсвэл байгууллага.
Зээлдэгч
Банк болон бусад санхүүгийн байгууллагаас тодорхой дүнгээр зээл авсан хувь хүн, албан байгууллагыг хэлнэ.
Инкасс
Бараа материалыг илгээсэн талаар бичиг баримтыг хүлээлгэн өгснөөр төлбөрийг импортлогчийн банкнаас экспортлогчийн банк хүлээж авах процесс