Цуцлах боломжгүй
Эцсийн байдлаар баталгаажсан, өөрчлөх, буцаах, эргүүлэх боломжгүй нөхцөл байдал, зүйлийг хэлнэ.
Цуцлах боломжгүй
Эцсийн байдлаар баталгаажсан, өөрчлөх, буцаах, эргүүлэх боломжгүй нөхцөл байдал, зүйлийг хэлнэ.
Бонд
Янз бүрийн хөрөнгө оруулагчдаас (зээлдүүлэгчдээс) мөнгөн хөрөнгө татахын тулд бизнесийн байгууллага болон засгийн газраас гаргадаг урт ба дунд хугацаат өрийн бичиг.
Хэсэгчилсэн худалдаа
Компанийн зарим эд хөрөнгө, салбарыг стратегийн зорилгоор худалдах.
Буцаан үл дуудагдах аккредитив
Цуцлах боломжгүй аккредитив.
Бондтой адилтгасан жилийн хүү
Бондтой адилтгасан жилийн энгийн хүүгийн (өгөөжийн) хувь.
Ногдол ашиг
Компанийн хувьцаа эзэмшигчдэд ашгаас хуваарилсан хэмжээ.
IS/LM загвар
Макроэкономикийн модел.
Бондын гаргалтын нөхцөл
Бондыг гаргасан нөхцлийг заасан эрх зүйн баримт бичиг.
Ногдол ашгийн хямдруулалтын загвар
Компанийн жам ёсны үнэлэмж (үнэ цэнэ) нь ирээдүйд хүлээгдэж буй ногдол ашгуудын өнөөгийн үнэлэмж (үнэ цэнэ)-тэй тэнцэх томъёо.
Гаргалт
Ямар нэг зүйлийг нийлүүлэх, гаргах, түгээх. Жишээ нь хувьцаа гаргах.