Өмчийн үнэт цаасанд хөрөнгө оруулах
Хувь эзэмшил, хувьцаа дээр суурилсан үнэт цаасанд хөрөнгө оруулах.
Өмчийн үнэт цаасанд хөрөнгө оруулах
Хувь эзэмшил, хувьцаа дээр суурилсан үнэт цаасанд хөрөнгө оруулах.
Авах зарахын зөрүү
Тодорхой үнэт цаасыг худалдан авах ба худалдах дилерээс тогтоосон үнийн зөрүү.
Хямдруулсан зээл
Хүүгий нь урьдчилан суутгаж олгодог зээл.
Хувьцааны эрхэд оруулсан хөрөнгө оруулалт
Хувьцаа худалдан авах эрхэд хөрөнгө оруулах.
Шилжих вексель
Ихэнхдээ олон улсын худалдаанд ашигладаг төлбөрийн баримт. Төлбөрийг хүлээн авагч талаас хүсэлт гаргамагц эсвэл тодорхой нэг ирээдүйн огноон дээр төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байдаг
Хөнгөлөлттэй зах зээл
Богино хугацаат санд зориулсан зах зээл
Хөрөнгө оруулалтын боломжийн хуваарь
Төслүүдийг өгөөжийн дотоод хувиар нь хамгийн өндрөөс буурах дарааллаар жагсааж харгалзах хөрөнгө оруулалтын төсөвтэй холбосон график.
Хүчинтэй хэлэлцээр
Хуулийн хувьд хүчинтэй буюу аль нэг тал нь гэрээгээ зөрчсөн тохиолдолд хуулийн арга хэмжээ авах боломжтой гэрээ хэлэлцээрийг хэлнэ
Дискаунтлагдсан мөнгөн гүйлгээ
Ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалын өнөөгийн үнэ цэнийн олох замаар хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох аргачлал
Хөрөнгө оруулалтын боломжит тавил
Эрсдэл өгөөжийн хослол бүхий багцын хувилбарууд.