Санхүүжигч
Санхүүжилт буюу хөрөнгө оруулалт хүлээн авсан талыг хэлнэ.
Санхүүжигч
Санхүүжилт буюу хөрөнгө оруулалт хүлээн авсан талыг хэлнэ.
Суурь
Эрсдлээс хамгаалагдсан зүйлийн үнэ болон эрсдлээс хамгаалагч холбогдох хэрэглүүрийн үнэ хоорондын зөрүү.
Эзэмшлийн замхралт
Шинээр хувьцаа нэмж гаргахад энгийн хувьцаа эзэмшигчдийн компанийн өмчлөлд эзлэх хувь буурч өөрчлөгддөг систем.
Хөрөнгө оруулалт
Ирээдүйд илүү нөөц бий болгох хүлээлттэйгээр өнөөгийн нөөцийг хуваарилан ашиглах.
Суурь эсдэл
Эрдлээс хамгаалах гэрээ нээлттэй байх хугацаанд суурь өөрчлөгдөх ба, улмаар эрсдлээс хамгаалагдсан зүйл болон эрсдлээс хамгаалагч хэрэглүүрийн хоорондох үнийн корреляци төгс бус байх эрсдэл
Санхүүгийн шууд сонирхол
Хувь хүн, байгууллагын шууд эзэмшилд байдаг хөрөнгө, хувь эзэмшил болон бусад төрлийн хөрөнгийг хэлнэ.
Хөрөнгө оруулалтын банк (ХОБ)
Олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг санхүүгийн зуучлагч байгууллага: 1. Компаниудад хөрөнгө оруулдаг урт хугацааны хөрөнгө оруулагч. 2. Компаниас ба засгийн газраас гаргасан үнэт цаасыг нийтэд арилжаалдаг санхүүгийн зуучлагч (андеррайтер). 3. Нэгдэлтийн үед тохиромжтой зорилтот компанийг нээн тодруулж хэлэлцээр өрнүүлэхэд туслалцаа үзүүлдэг санхүүгийн байгууллага (зөвлөгч, гүйлгээ/хэлцэл хариуцагч). 4. Том хэмжээний хөрөнгө оруулагчдад брокер болон үйлчилж хөрөнгийг нь удирддаг санхүүгийн байгууллага (брокер/дилер).
Баумолийн загвар
Зардлын хувьд үр ашигтай, гүйлгээний зориулалттай мөнгө хөрөнгийн үлдэгдлийг тодорхойлох загвар. Мөнгөн хөрөнгийн хэрэгцээг урьдчилан тооцож болно гэдэг санаанд үндэслэсэн эдийн засгийн хөрвүүлэлтийн тоог тодорхойлох загвар.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
Аль нэг улсын хувь хүн, байгууллага өөр улсын хувь хүн, байгууллагад шууд хөрөнгө оруулахыг хэлнэ.
Хөрөнгө оруулалтын компани
1. Хувийн хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийг үнэт цаас болон бусад активт оруулдаг санхүүгийн зуучлагч. 2. Хөрөнгө оруулагчдын нэрийн өмнөөс сангуудыг удирддаг компани. Хөрөнгө оруулалтын компани хэд хэдэн хамтын сангуудыг зэрэг удирдах нь бий.