International equity market

Тайлбар:

Олон улсын хувьцааны зах зээл

Компаниас хувьцааныхаа багцуудыг олон орны хөрөнгө оруулагчдад нэгэн зэрэг арилжаалах боломжийг олгодог зах зээл.


Banker's acceptances

Тайлбар:

Банкны зөвшөөрөл

Бизнесийн төлбөрийг банкнаас баталгаажуулсанд үндэслэсэн богино хугацаатай, бага эрсдэлтэй үнэт цаас.


Derivative

Тайлбар:

Дериватив

Хүүний түвшин, валютын ханш, хувьцааны үнэ, өргөн хэрэглээний барааны үнэ гэх мэт суурь хувь хэмжээ буюу үнээс үнэ цэнэ нь "хамаардаг" буюу эсвэл үүгээр үнэ цэнэ нь "тодорхойлогддог" олон төрлийн санхүүгийн хэрэглүүрийг ангилахад ашигладаг ерөнхий нэр томъёо.


International forwarding company

Тайлбар:

Олон улсын ачаа тээврийн компани

Олон улсын хоорондын ачаа тээврийн үйл ажиллагааг зохион байгуулагч компаниуд.


Bankers cheque

Тайлбар:

Банкны чек

Чекийн төлбөрийг банк өөрөө баталгаажуулсан чекийг хэлнэ.


Derivative activities

Тайлбар:

Санхүүгийн үүсмэл хэрэгслийн үйл ажиллагаа

Санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой бүх төрлийн үйл ажиллагааг хэлнэ.


Interpretation

Тайлбар:

Тайлбар /стандартын/

Аливаа стандарт, дүрэм журмын заалтуудыг практик дээр хэрхэн ашиглах, хэрэглэх талаар дэлгэрэнгүй тайлбарыг хэлнэ.


Banking structure

Тайлбар:

Банкны бүтэц

Банк үйл ажиллагаа явуулахдаа ашигладаг бүтэц зохион байгуулалтыг хэлнэ.


Derivative financial instrument

Тайлбар:

Санхүүгийн үүсмэл хэрэгсэл

Бусад санхүүгийн хэрэгсэл дээр суурилж, үүсч бий болсон санхүүгийн хэрэгслийг хэлнэ.


Interval closed-end fund

Тайлбар:

Интервалтай хаалттай сан

3, 6, 12 сарын интервалтайгаар нийт хувьцааны 5-25 хүртэлх хувийг хөрөнгө оруулагчаас худалдаж авах боломж бүхий хаалттай сан.