Average payment period

Тайлбар:

Төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа

Дансны өр төлөхөд шаардагдах дундаж хоног.


Deposit taker

Тайлбар:

Хадгаламж хүлээн авагч

Хадгаламж хүлээн авах эрх бүхий этгээдийг хэлнэ, ихэнх тохиолдолд банк байдаг.


Intermediate cash inflows

Тайлбар:

Завсрын мөнгөн урсгал

Төслийг хэрэгжүүлж дуусахаас өмнө хүлээн авсан мөнгөн орлого.


Average tax rate

Тайлбар:

Татварын дундаж хувь

Компанийн төлөх татварыг татвар ногдуулах орлогод харьцуулсан хувь.


Depositary receipt (DR)

Тайлбар:

Хадгаламжын сертификат

Тухайн орны хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг гадаадын компанийн хувь эзэмшлийг илэрхийлэх баримтыг хэлнэ


Internal forecast

Тайлбар:

Дотоод таамаглал

Компанийн борлуулалтын сувгуудын дотоод зөвшилцөлд үндэслэсэн таамаглал.


Balance sheet

Тайлбар:

Баланс тайлан

Хугацааны тодорхой нэг агшин дахь компаний санхүүгийн үр дүн.


Depositor

Тайлбар:

Хадгаламж эзэмшигч

Хадгаламж хүлээн авах эрх бүхий хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө хадгалуулсан этгээдийг хэлнэ.


Internal rate of return (IRR)

Тайлбар:

Өгөөжийн дотоод хувь

Орох мөнгөн урсгалуудын өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) анхны хөрөнгө оруулалттай тэнцүүлж буй хямдруулалтын хувь.


Balanced and income funds

Тайлбар:

Орлогын ба тэнцвэртэй хөрөнгө оруулалтын сан

Өнөөгийн чөлөөт орлогыг нэмэгдүүлэх буюу урт хугацааны өсөлтийг хангах, өнөөгийн орлогод хохирол учруулахгүйгээр эрсдлийг багасгахад чиглэсэн хувь хүний багцаар хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.