Өрийн түвшин
Энэ нь өрийг тэнцлийн бусад чухал үзүүлэлтүүдтэй харьцуулж хэмждэг.
Өрийн түвшин
Энэ нь өрийг тэнцлийн бусад чухал үзүүлэлтүүдтэй харьцуулж хэмждэг.
Хүүгийн түвшин
Зээлдэгчээс авсан мөнгөн хөрөнгийнхөө хөлсөнд зээлдүүлэгчид төлж байгаа төлбөр. Зээлдэгчийн хувьд мөнгө зээлсний зардал.
Мэдэгдэхийг шаардахгүй нөхцөл
Авлагаа барьцаалуулсан зээлдэгч нь зээлдүүлэгчид заавал мэдэгдэлгүйгээр авлагаа цуглуулж зээлээ төлөх нөхцөл.
Зөвшөөрөгдсөн капитал
Компанийн дүрмийн дагуу тухайн компанийн гаргаж болох хувьцааны дээд тоо хэмжээ
Үйл ажиллагааны хөшүүргийн зэрэг
Үйл ажиллагааны хөшүүргийн тоон хэмжүүр.
Хүүгийн тэнцвэрт харилцаа буюу хүүгийн хаагдах арбитраж
Арбитражийн боломжийг арилгадаг валютын спот (одоогийн) ба ирээдүйн ханшны хоорондын харилцаа.
Нэрлэсэн үнэгүй хувьцаа
Нэрлэсэн үнэ тогтоож өгөлгүйгээр гаргасан хувьцаа. Хувьцааг зарагдсан үнээр нь бүртгэх боломжтой.
Зөвшөөрөгдсөн хувьцаа
Компанийн дүрмийн дагуу гаргахыг зөвшөөрсөн хувьцааны тоо хэмжээ.
Нийт хөшүүргийн зэрэг
Нийт хөшүүргийн тоон хэмжүүр.
Хүүний түвшний эрсдэл
Хүүгийн түвшний хэлбэлзлээс үүсэх эрсдэлийг хэлнэ.