Net present value approach

Тайлбар:

Цэвэр өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн арга)

Эзэмшигчдийн хөрөнгийг хамгийн их байлгах төслүүдийг сонгохдоо цэвэр өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) ашиглах арга.


Asset allocation funds

Тайлбар:

Актив хуваарилалтын сан

Багцын менежерийн таамаглалд үндэслэн активыг сонгож хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.


Defended (takeover) bid

Тайлбар:

Хамгаалагдсан худалдан авах тухай санал

Компанийг худалдан авах саналыг тус компанийн удирдлага эсэргүүцэх үед


Interest free capital contribution

Тайлбар:

Хүүгүй хувь оруулсан капитал

Ямар нэг хүү төлөх шаардлагагүй капитал хөрөнгө оруулалт.


Net present value profile

Тайлбар:

Цэвэр өнөөгийн үнэлэмжийн (үнэ цэнийн) дүрслэл

Хэд хэдэн хямдруулалтын хувиар тооцсон төслийн цэвэр өнөөгийн үнэлэмжийг (үнэ цэнийг) харуулсан график.


Asset turnover (ATO)

Тайлбар:

Активын эргэлт

Активын төгрөг тутмаас бий болгох жилийн борлуулалтын хэмжээ (Борлуулалт/Актив).


Defensive industries

Тайлбар:

Хамгаалах салбар

Эдийн засгийн байдлаас хамаарч өөрчлөгдөх мэдрэмжийн түвшин нь дунджаас доош салбар.


Interest in the reporting entity

Тайлбар:

Тайлагнагч байгууллага дахь хувь оролцоо

Тайланг бэлтгэсэн байгууллагад хувь эзэмших, ашиг сонирхолтой байх.


Net proceeds

Тайлбар:

Цэвэр мөнгөн орлого

Үнэт цаасыг зарснаар олсон цэвэр мөнгөн хөрөнгө.


Asset universe (Universe of securities)

Тайлбар:

Активын ертөнц (Үнэт цаасны ертөнц)

Багцын менежерээс хөрөнгө оруулж болохоор батлагдсан активын (үнэт цаасны) жагсаалт.