Цэвэр активын үнэлэмж (үнэ цэнэ)
Нийт активын зах зээлийн үнэлэмжээс нийт өр төлбөрийг хасаад хувьцааны тоонд хуваасан илэрхийлэл.
Цэвэр активын үнэлэмж (үнэ цэнэ)
Нийт активын зах зээлийн үнэлэмжээс нийт өр төлбөрийг хасаад хувьцааны тоонд хуваасан илэрхийлэл.
Арбитраж
Үнэ нь харьцангүй буруу тогтоогдсон үнэт цаасны арилжаагаар дамжуулан эрсдэлгүйгээр ашиг олох үйл явц.
Өр, хувьцаат хөрөнгийн харьцаа
Компанийн урт хугацаатай өрийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд харьцуулсан хэмжүүр.
Компани хоорондын биет бус хөрөнгйн борлуулалт
Холбоотой компаниуд хоорондоо биет бус хөрөнгө борлуулах.
Цэвэр мөнгөн урсгал
Өгөгдсөн хугацааны дотор компанийн авсан бэлэн мөнгөний орлого ба шилжүүлсэн зарлагын зөрүү.
Арбитражийн үнэлгээний онол
Хөрөнгийн зах зээл томрох тусам арбитражийн боломж үгүй болох нөхцөл дээр тулгуурласан эрсдэл-өгөөжийн хамаарлын онол.
Ноогдол ашиг зарлах
Ноогдол ашиг тараах эсэх тараах бол хэзээ хэдийг тараах мэдээллээр хангасан мэдэгдэл.
Компани хоорондын бараа материалын өртгөөрх борлуулалт
Холбоотой компаниуд хоорондоо бараа материалыг өртгөөр нь борлуулах.
Тайлант үеийн цэвэр орлого
Тухайн тайлант үеийн цэвэр ашиг.
Нөхөрлөлийн дүрэм
Нөхөрлөлийн бизнесийн харилцааг зохицуулдаг албан ёсны бичигдсэн гэрээ.