Дебет карт
Өөрийн банкны данснаас мөнгө шилжүүлэх эсвэл данстай холбосноор бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахдаа ашиглах боломжтой төлбөрийн картыг хэлнэ.
Дебет карт
Өөрийн банкны данснаас мөнгө шилжүүлэх эсвэл данстай холбосноор бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авахдаа ашиглах боломжтой төлбөрийн картыг хэлнэ.
Компани хоорондын зардал
Холбоотой компанитай холбоотойгоор гарсан зардал.
Үндэсний татварын алба
Төрийн өмнөөс татвар цуглуулах эрх бүхий байгууллага.
Үлдэгдлийн жилийн цэвэрлэгээ
Зээлийн шугамыг жилийн хугацаанд тодорхой хоногоор үлдэгдэлгүй (компаниас банкинд өргүй) байлгах шаардлага.
Урт хугацаатай зээлийн хөрөнгө
Урт хугацаагаар зээлсэн мөнгөн хөрөнгө.
Компани хоорондын хөрөнгө оруулалтын ашиг
Холбоотой компаниудад хийсэн хөрөнгө оруулалтын ашиг.
Байгалийн нөөц
Эдийн засгийн үр ашиг олох зорилгоор ашиглах боломжтой, байгальд бий болсон эрдэс баялаг.
Жилээр хүүгийн хувь
Энгийн хүүгээр тооцсон жилийн хүүгийн хувь.
Өрөөр санхүүжүүлэх, өрийн санхүүжилт
Компани өөрийн үйл ажиллагаагаа хувьцаа гаргах бус мөнгө зээлж санхүүжүүлэхийг хэлнэ.
Компани хоорондын үндсэн хөрөнгийн түрээс
Холбоотой компаниуд хоорондын үндсэн хөрөнгийн түрээс.