Narrow range

Тайлбар:

Явцуу хүрээ

Явцуу, нарийн, хязгаарлагдмал цар хүрээ, хамрах хүрээ.


Alpha

Тайлбар:

Альфа

Хөрөнгө активын үнэлгээ ба арбитражийн үнэлгээний гэх мэт тэнцвэрийн загваруудаар урьдчилан тодорхойлсноос илүү хэмжээтэйгээр гарсан үнэт цаасны хэвийн бус өгөөжийн хувь.


Debenture stock

Тайлбар:

Хамгаалалтгүй өрийн бичгийн хувьцаа

Давуу эрхийн хувьцаатай маш төстэй санхүүгийн хэрэгсэл бөгөөд хувьцааны нэг төрөл болно. Тодорхой хугацаанд тодорхой ноогдол ашиг олгодог.


Interchange of managerial personnel

Тайлбар:

Удирпах албан тушаалтны солилцоо

Хоёр байгууллагын хооронд удирдах албан тушаалтнуудыг солилцох


NASDAQ

Тайлбар:

Үнэт Цаасны Дилерүүдийн Үндэсний нийгэмлэг

Лангууны арилжааны зах зээлийн компьютерт холбогдсон үнийн мэдээллийн систем. 1971 онд байгуулагдсан дэлхийн хамгийн анхны электронжсон хөрөнгийн бирж.


American option

Тайлбар:

Америк опшин

Хугацааны дундуур буюу эцэст хэрэгжүүлэх боломжтой опшин.


Debentures

Тайлбар:

Дээд ангиллын бонд

Төлбөрийн чадвар сайтай компаниуд болон засгийн газраас гаргадаг баталгаагүй бонд.


Intercompany dividends revenue

Тайлбар:

Компани хоорондын ногдол ашгийн орлого

Толгой болон охин компаниуд хооронд ноогдол ашиг төлөх, тараах.


National security council

Тайлбар:

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл

Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаар шийдвэр гаргадаг байгууллага.


Amex/American Express

Тайлбар:

Американ экспресс

Америкийн болон дэлхийн хамгийн том кредит карт гаргагч компаниудын нэг