Dealer

Тайлбар:

Дилер

Өөрийн мөнгөөрөө үнэт цаас болон бусад зүйлсийг худалдан авах, худалдах үйл ажиллагааг эрхэлдэг этгээдийг хэлнэ.


Institutional investors

Тайлбар:

Байгууллагын хөрөнгө оруулагчид

Даатгалын компани, хамтын сан, тэтгэврийн сан зэрэг бусад хүмүүсийн мөнгийг хөлсөөр удирддаг, хөрөнгө оруулалтанд мэргэшсэн, их хэмжээний үнэт цаас худалдан авах чадвартай хөрөнгө оруулагчид.


Municipal bonds

Тайлбар:

Орон нутгийн бонд

Орон нутгийн засаг захиргаа буюу хотоос гаргадаг татвараас чөлөөлөгдсөн бонд.


Advice

Тайлбар:

Зөвлөх, зөвлөгөө өгөх

Бизнес, хөрөнгө оруулалтын шийдвэрийг зөв зүйтэй гаргахын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах


Dealer markets

Тайлбар:

Дилерийн зах зээл

Тодорхой нэр төрлийн үнэт цаасаар мэргэжсэн дилерүүд өөрийн нэрийн өмнөөс арилжаа хийдэг зах зээл.


Intangible securities

Тайлбар:

Биет бус үнэт цаас

Ямар нэг биет хэлбэрээр оршин байдаггүй үнэт цаасыг хэлнэ.


Municipal Securities

Тайлбар:

Хотын үнэт цаас

Муж аймаг эсвэл орон нутгийн засаг захиргаанаас гаргасан бондыг хэлнэ.


Affair

Тайлбар:

Үйл хэрэг, ажил хэрэг

Тодорхой нэг төрлийн үйл явдал эсвэл хоорондоо холбоотой үргэлжилсэн олон үйл явдлууд


Dealers

Тайлбар:

Дилерүүд, биржийн худалдаачид

Өөрийн мөнгөөрөө үнэт цаас болон бусад зүйлсийг худалдан авах, худалдах үйл ажиллагааг эрхэлдэг этгээдийг хэлнэ.


Integral part

Тайлбар:

Нэгдмэл хэсэг

Салшгүй эсвэл амин чухал хэсгийг хэлнэ.