Мөнгөн гуйвуулга
Дэлхий аливаа нэг газраас өөр нэг газарлуу мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Мөнгөн гуйвуулга
Дэлхий аливаа нэг газраас өөр нэг газарлуу мөнгө шилжүүлэх үйл ажиллагааг хэлнэ.
Хүлээн авагчийн хаяг
Хувь хүн эсвэл албан байгууллагын байршиж буй газрыг заасан мэдээлэл.
Харилцагч
Аливаа хувь хүн, байгууллагаас бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авагчийг хэлнэ.
Инфляци
Бараа үйлчилгээний ерөнхий үнийн түвшний өсөлт.
Моргэйжийн өрийн барагдуулалт
Моргэйжийн хугацаанд түүний үндсэн өрийг төлж барагдуулах үйл явц.
Хангалттай байдал
Ямар нэгэн нөхцөл шаардлагыг бүрэн хангаж буй эсэх, хүрэлцээтэй эсэхийг хэлнэ. Жишээ нь capital adequacy гэж өөрийн хөрөнгийн хүрэлцээтэй байдлыг хэлнэ
Мөчлөгийн салбар
Эдийн засгийн байдлаас хамаарч өөрчлөгдөх мэдрэмжийн түвшин нь дунджаас дээш салбар.
Ногдол ашгийн мэдээлэл
Компанийн ногдол ашгаар дамжиж ирээдүйн орлогын талаар өгөгддөг мэдээлэл. Хувьцаа эзэмшигчид энэ мэдээлэлд үндэслэн хувьцааг дээгүүр эсвэл доогуур үнэлэхээ шийддэг.
Моргэйж бонд
Үл хөдлөх хөрөнгө буюу барилгын зээлээр баталгаажсан бонд.
Хангалттай, хүрэлцээтэй, хүлээн зөвшөөрөхүйц
Чанар эсвэл тооны хувьд хангаллтай, хүрэлцээтэй байхыг хэлнэ