Мөнгөний онол
Мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны гол хүчин зүйл гэж үздэг онол.
Мөнгөний онол
Мөнгөний нийлүүлэлт нь эдийн засгийн үйл ажиллагааны гол хүчин зүйл гэж үздэг онол.
Идэвхитэй багц
Трейнор-Блакийн загварын хүрээнд тэгээс дээш альфа бүхий шинжлэгдсэн хувьцаануудыг хольж бүрдүүлсэн багц. Энэхүү багцыг зах зээлийн индекс бүхий идэвхигүй багцтай эцэст нь хольдог.
Харилцах данс
Хүссэн үедээ урьдчилан мэдэгдэхгүйгээр мөнгө татан авах боломжтой дансыг хэлнэ.
Индексийн арбитраж
Ирээдүйн хэлцлийн бодит үнэ ба түүний онолын тэнцвэрт үнэлэмжийн зөрүүг ашиглаж эрсдэлгүйгээр ашиг олох стратеги.
Мөнгө
Бараа үйлчилгээний төлбөрт өгч болох ихэнхдээ зоос эсвэл цаасан мөнгөн тэмдэгт хэлбэрээр байдаг зүйл.
Үйл ажиллагааны харьцаа
Янз бүрийн дансуудын борлуулалтанд хөрвөх буюу бэлэн мөнгөний орох гарах урсгалд хөрвөх хурдыг хэмжинэ.
Эргэлтийн актив (хөрөнгө)
Нэг жилийн дотор бэлэн мөнгөнд хөрвөдөг богино хугацаат активууд.
Индексийн сан
S&P500 гэх зэрэг зах зээлийн нийтлэг индексийн өгөөжтэй ижил төстэй өгөөж авах зорилготойгоор багцаа сонгодог хамтын сангийн хэлбэр. Энэхүү сангууд зорилгодоо хүрэхийн тулд тухайн индекс-д багтсан хэсэг бүлэг эсвэл бүх компаниудын үнэт цаасанд хөрөнгөө тархаан байршуулдаг.
Мөнгөний зах зээл
Богино хугацаатай, хөрвөх чанар өндөртэй үнэт цаасууд арилжалагддаг зах зээл. Мөнгөн хөрөнгийн богино хугацааны нийлүүлэгч болон хэрэглэгчдийг холбож өгдөг санхүүгйн зах зээлийн салбар.
Нийт бодит хүү
Нэрлэсэн бус бодитоор бодогдсон хүүгийн хувь хэмжээ