Monetarist model

Тайлбар:

Монетарист загвар

Мөнгөний нийлүүлэлт болон төв банкны үүрэг, инфляци дээр төвлөрдөг эдийн засгийн онол.


Acquiree

Тайлбар:

Нэгдэгч

Компаниуд нэгдэн нийлж эсвэл нэг нь нөгөөгөө худалдан авах үйл явдал, гүйлгээний бай болсон компанийг хэлнэ. Ө.х. A компаний B компанийг худалдан авч буй тохиолдолд B компанийг хэлнэ.


Cross-sectional analysis

Тайлбар:

Салбарын харьцуулсан шинжилгээ

Компаниудын цаг хугацааны нэг агшин дахь санхүүгийн харьцааг харьцуулан шинжилдэг арга, тухайн нэг компанийн харьцааг салбарын дундаж үзүүлэлттэй эсвэл салбарын бусад компаниудын үзүүлэлттэй харьцуулах явдал хамаарна.


Incentive plans

Тайлбар:

Урамшууллын төлөвлөгөө

Удирдлагын урамшууллын төлөвлөгөө нь нэмэгдэл хөлсийг хувьцааны үнэтэй холбох байдлаар хэрэгжүүлдэг ба хамгийн нийтлэг урамшууллын төлөвлөгөө нь хувьцаа худалдан авахыг сонгох эрх (хувьцааны сонголт) юм.


Monetary fund

Тайлбар:

Валютын сан

Тодорхой нэг зорилгоор ашиглахаар нөөцөлсөн мөнгөний нөөц.


Acquiring company

Тайлбар:

Эзэмшигч компани

Нэгдэлтийн гүйлгээний үед өөр компанийг өөртөө нэгтгэхийг оролдож буй компани.


Cumulative preferred stock

Тайлбар:

Ногдол ашиг нь хуримтлагдах давуу эрхтэй хувьцаа

Энгийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаас өмнө тайлант үеийн ногдол ашиг дээрээ өмнөх үеийн төлөгдөөгүй ногдол ашгийн авлагыг барагдуулан нэмж авах давуу эрхтэй хувьцаа.


Income bonds

Тайлбар:

Орлогын бонд

Орлого нь бүрдсэн нөхцөлд л хүүгийн төлбөрийг хийхийг шаардах бонд. Гол төлөв доголдсон компанийн бүтцийн өөрчлөлтөд зориулж гаргадаг.


Monetary method

Тайлбар:

Мөнгөн арга

Хөрвөх чадвар өндөртэй хөрөнгийг өөрийн дүнгээр нь буюу зах зээлийн үнэ цэнээр, хөрвөх чадвар муутай хөрөнгийг түүхэн үнэ цэнээр нь бүртгэх аргачлалыг хэлнэ.


Acquisition of affiliate's bonds

Тайлбар:

Хараат компанийн бондыг эзэмших

Өөрийн холбоо хамаарал бүхий компанийн бондыг худалдаж авах, эзэмших