Урсгал зардал
Нэг жилийн дотор үр ашгаа өгөх хөрөнгийн зарцуулалт.
Урсгал зардал
Нэг жилийн дотор үр ашгаа өгөх хөрөнгийн зарцуулалт.
Индексийн загвар
Системийн эрсдлийн хүчин зүйлсийг S&P500 гэх зэрэг зах зээлийн индексээр төлөөлүүлж тооцдог хувьцааны өгөөжийн загвар.
Мөнгөний зах зээлийн сан
Мөнгөний зах зээлийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулдаг хамтын сангийн хэлбэр.
Бодит үнэ
Нэрлэсэн бус бүх хасагдуулга, нэмэгдэл болон тохируулгыг тооцож үзсэний дараах бодит үнийг хэлнэ.
Эргэлтийн эх үүсвэр
Нэг жилийн дотор төлөгддөг богино хугацаат өр төлбөрүүд.
Хувь хөрөнгө оруулагчид
Хувийн хөрөнгө оруулалтын зорилгоор харьцангуй цөөн тооны хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагчид.
Мөнгөний нийлүүлэлт
Аливаа улс оронд эргэлдэж байгаа эсвэл оршиж байгаа нийт мөнгөний хэмжээг хэлнэ.
Нэмэлт зардал
Төлөвлөж байснаас илүү нэмэлт зардал гарах
Тухайн үеийн ханшаар хөрвүүлэх арга
АНУ-ын компаниуд, гадаад валютаар илэрхийлэгдсэн хөрөнгө, өр төлбөрүүдээ толгой компанийхаа санхүүгийн тайланд нэгтгэхийн тулд жилийн эцэс дэх валютын ханшийг ашиглан хөрвүүлдэг арга.
Салбарын амьдралын мөчлөг
Нас нь тогтворжих хүртлээ туулж өнгөрүүлдэг мөчлөгийн үе шатууд.