Cumulative voting system

Тайлбар:

Саналыг хуримтлуулан тооцох систем

Нэгж хувьцаа бүрт саналын тодорхой эрхийг хуваарилаад нийт саналын тоог сонгогдох захирлуудын зөвлөлийн нийт гишүүдийн тоотой хувь тэнцүүлэн тогтоох систем. Саналыг захирлуудын зөвлөлийн аль ч гишүүнд өгч болдог.


Incremental cash flows

Тайлбар:

Нэмэлт мөнгөн урсгал

Санал болгосон хөрөнгийн зарцуулалтын үр дүнд бий болох хүлээгдэж буй нэмэлт мөнгөн урсгал (орох буюу гарах мөнгөн урсгал).


Monetary policy

Тайлбар:

Мөнгөний бодлого

Мөнгөний нийлүүлэлт болон зах зээл дэх хүүгийн түвшнийг удирдах замаар төв банкнаас хэрэгжүүлдэг бодлогыг хэлнэ.


Action

Тайлбар:

Үйлдэл

Санхүү, хөрөнгийн зах зээлтэй холбоотой аливаа үйлдэлийг хэлнэ. Жишээ нь хувьцаа бонд гаргах, худалдан авах, зардалаа бууруулах гэх мэт.


Currency

Тайлбар:

Валют

Тухайн улсын төр засаг, төв банкнаас албан ёсоор гаргасан мөнгөн тэмдэгтийг хэлнэ.


Indenture

Тайлбар:

Бондын гэрээ

Бондыг гаргагч ба эзэмшигчийн эрх үүргийг тодорхойлсон гэрээ.


Monetary policy instruments

Тайлбар:

Мөнгөний бодлогын арга хэрэгслүүд

Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ ашигладаг арга хэрэгслүүдийг хэлнэ. Жишээ нь бодлогын хүү.


Active management

Тайлбар:

Идэвхитэй удирдлага

Үнэ нь буруу тогтоогдсон үнэт цаасыг хайх оролдлого буюу үнэт цаасны зах зээлийн ерөнхий хандлагыг таамаглах оролдлого.


Currency selection

Тайлбар:

Валютын сонголт

Аль нэг улсын валютаар илэрхийлэгдэх хөрөнгө оруулалтыг сонгох активын хуваарилалт.


Independent projects

Тайлбар:

Бие даасан төслүүд

Мөнгөн урсгал нь өөр хоорондоо хамааралгүй буюу нэг нь нөгөөгөөсөө үл хамаарах бие даасан төслүүд. Нэг төслийг хэрэгжүүлэх болсон нь нөгөө төслийг авч үзэхэд саад болохгүй.