Нэрлэсэн үнэгүй давуу эрхтэй хувьцаа
Нэрлэж тогтоосон үнэгүй боловч жилийн ногдол ашгийн мөнгөн дүн нь тогтоогдсон давуу эрхтэй хувьцаа.
Нэрлэсэн үнэгүй давуу эрхтэй хувьцаа
Нэрлэж тогтоосон үнэгүй боловч жилийн ногдол ашгийн мөнгөн дүн нь тогтоогдсон давуу эрхтэй хувьцаа.
Хэвийн хүчин чадал
Үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хэвийн хүчийн чадлаар ажиллах үеийн бүтээмж, үйлдвэрлэлийн хэмжээ.
Үйл ажиллагааны хэвийн нөхцөл
Үйл ажиллагаа хэвийн явагдаж буй үеийн нөхцөл байдлыг хэлнэ.
Магадлалын хэвийн тархалт
Тэгш хэмтэй, “хонх” хэлбэртэй муруйгаар илэрхийлэгдсэн магадлалын тархалт.
Өгөөжийн хэвийн түвшин
Эдийн засгийн хэвийн нөхцөл байдлын үед нийт хөрөнгө оруулалтаас олохоор хүлээгдэж буй дундаж өгөөж.
Хэвийн хугацаа, нөхцөл
Ерөнхий буюу дундаж харилцагчид үзүүлдэг стандарт заалт нөхцөлүүд.
Жилийн хүүгийн хэвийн муруй
Богино хугацаатай зээлийн хүү урт хугацаатай зээлийн хүүгээс хямд болохыг харуулах жилийн хүүгийн дээшээ хазайсан муруй.
Мэдэгдэхийг шаардах нөхцөл
Авлагаа барьцаалуулсан зээлдэгч нь дансандаа мөнгө орж ирсэн тохиолдолд зээлдүүлэгчид мэдэгдэж зээлээ шууд төлөх нөхцөл.
Хийсвэр үндсэн төлбөр
Свопын төлбөрийг тооцохын тулд ашигладаг үндсэн өрийн дүн.
Зорилго
Хайж буй, хүрэхийг хүсч буй, биелүүлэхийг эрмэлзэж буй үр дүн.