Passive strategy

Тайлбар:

Идэвхигүй стратеги

Үнэт цаасны шинжилгээнээс зайлсхийсэн хөрөнгө оруулалтын бодлого.


Pass-through securities

Тайлбар:

Шилжсэн хөрөнгө оруулалтын үнэт цаас

Орон сууцны зээл гэх мэт багцалсан зээлийн сангаар баталгаажсан үнэт цаас. Шилжсэн хөрөнгө оруулалтын үнэт цаасыг эзэмшигчид нь зээлдэгчээс үндсэн өр ба хүүгийн төлбөрийг авдаг.


Patents

Тайлбар:

Патент

Тодорхой зүйлийг тодорхой хугацаанд дангаар эзэмших, хэрэглэх, үйлдвэрлэх эрх.


Payback period

Тайлбар:

Эргэн төлөх хугацаа

Төслийн анхны хөрөнгө оруулалтыг мөнгөн орлогын урсгалаараа нөхөхөд компаниас шаардагдах хугацаа.


Payee

Тайлбар:

Төлбөр нэхэмжлэгч

Төлбөрийг нэхэмжилсэн, төлбөр хүлээн авах этгээд.


Payer

Тайлбар:

Төлбөр хариуцагч

Төлбөрийг төлөх үүрэгтэй этгээд.


Payment

Тайлбар:

Төлбөр

Аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөр хөлс, төлбөрийг төлөх процесс.


Payment card

Тайлбар:

Төлбөрийн карт

Төлбөр гүйцэтгэх зориулалттай, харилцагчийн данснаас бэлэн бусаар гүйлгээ хийх зориулалт бүхий карт.


Payment date

Тайлбар:

Төлбөрийн өдөр

Хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийн төлбөрийг бодитойгоор шилжүүлдэг өдөр.


Payment instructions

Тайлбар:

Төлбөрийн даалгавар

Аливаа төлбөр, мөнгө төгрөг шилжүүлэх захиалга, зааварчилгаа.