Төгс сөрөг хамааралтай
2 төрлийн хувьсагч хоорондын хамаарлын (корреляцийн) зэрэг -1 тэй тэнцүү байх тохиолдол.
Төгс сөрөг хамааралтай
2 төрлийн хувьсагч хоорондын хамаарлын (корреляцийн) зэрэг -1 тэй тэнцүү байх тохиолдол.
Төгс эерэг хамааралтай
2 төрлийн хувьсагч хоорондын хамаарлын (корреляцийн) зэрэг +1 тэй тэнцүү байх тохиолдол.
Гүйцэтгэл, биелүүлэлт
Хүлээгдэж байсан зорилттай харьцуулахад гүйцэтгэл ямар байгааг хэлнэ.
Гүйцэтгэлийн үнэлгээ
Хүлээн зөвшөөрөгдөх эрсдлийн хүрээнд багцын менежерээс хэр зэрэг өгөөж олсныг дүгнэх үнэлгээ.
Гүйцэтгэлийн баталгаа
Аливаа ажил үүргийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу биелүүлэх баталгаа бөгөөд биелүүлээгүй тохиолдолд мөнгөн хэлбэрээр хохирлыг барагдуулах баталгаа.
Гүйцэтгэлийн хэмжүүр
Гүйцэтгэл хэдэн хувьтай болохыг хэмжих хэмжүүр.
Гүйцэтгэлийн төлөвлөгөө
Удирдлагын нэмэгдэл хөлсийг нэгж хувьцаанд ногдох ашиг (НХНА), НХНА-ийн өсөлт, өгөөжийн бусад харьцаануудтай хамааруулдаг төлөвлөгөө. Гүйцэтгэлийн хувьцаа болон бэлэн мөнгөний шагнал нь дээрхи төлөвлөгөөнд хамаарах урамшууллын хэсэг юм.
Гүйцэтгэлийн хувьцаа
Гүйцэтгэлээр олгох урамшууллын хувьцаа.
Тогтмол давтан шалгалт
Аливаа зүйлийг тогтмол хугацааны давтамжтай хянаж шалгах процесс.
Байнгын хэрэгцээ
Компанийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн активын байнгын хэсгийг санхүүжүүлэх хэрэгцээ. Энэ хэрэгцээ жилийн турш өөрчлөгддөггүй.