Багцын эргэлт
Багцын арилжаалагдсан хэсгийг нийт багцын дүнд харьцуулсан харьцаа.
Багцын эргэлт
Багцын арилжаалагдсан хэсгийг нийт багцын дүнд харьцуулсан харьцаа.
Хэсэг, хувь
Аливаа зүйлийн тодорхой хувь, хэсэг.
Позици
Аливаа хөрөнгийг эзэмшиж буй хэмжээг позици гэдэг. Позици нь урт ба богино байж болно. Хөрөнгийг эзэмших буюу хадгалж буй тохиолдолд урт позици гэх ба эсрэгээр хөрөнгийг зээлээр аваад зарсан бол богино позици гэнэ. Зах зээлийн хөдөлгөөнөөс шалтгаалж позици нь ашиг эсвэл алдагдалд хүргэнэ.
Эерэг хамаарал (корреляци)
2 төрлийн хувьсагчуудын утгууд нэг чигт өөрчлөгдөх хамаарал.
Боломж, магадлал
Болох боломжтой зүйл эсвэл тухайн боломжийн магадлал, хувь хэмжээ.
Боломжтой
Болох боломжтой зүйл.
Боломжит хөрөнгө
Байж болох хөрөнгүүд.
Боломжит нөлөөлөл
Үзүүлж болох нөлөө, түүний магадлал.
Боломжит үүрэг хариуцлага
Байж болох өр төлбөр.
Боломжит гарз
Аливаа позици, гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаас улбаатайгаар үүсч болох алдагдлыг хэлнэ.