Credit policy

Тайлбар:

Зээлийн бодлого

Зээлийн сонголт, стандарт, нөхцлийг тодорхойлж шийдвэр гаргах үйл ажиллагаа.


Horizontal merger

Тайлбар:

Хэвтээ нэгдэлт

Нэг төрлийн бизнес эрхэлдэг компаниудын нэгдэлт.


Mineral resources

Тайлбар:

Ашигт малтмал

Дахин нөхөн сэргээгдэхгүй, нөөц нь хязгаартай, байгальд өөрөө үүсэн бий болсон, эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр ашиглаж болох эрдэс баялаг.


ABC system

Тайлбар:

Эй-Би-Си систем

Хөрөнгө оруулсан үнийн дүнгээр 3 хэсэгт хувааж бараа материалын нөөцийг ач холбогдлоор нь удирдах арга техник.


Credit risk

Тайлбар:

Зээлийн эрсдэл

Үйлчлүүлэгч буюу харилцагч тал өрөө хугацаанд нь буюу түүнээс хойш бүрэн төлөхгүй байх эрсдэл.


Hostile merger

Тайлбар:

Дээрэнгүй нэгдэлт

Зорилтот компанийн удирдлагын дэмжлэгийн авалгүйгээр зах зээл дээрээс хувьцааг нь худалдан авч хяналтыг тогтоох нэгдэлтийн гүйлгээ.


Minimum size

Тайлбар:

Доод хэмжээ

Байж болох хамгийн бага тоо хэмжээ.


Ability to service debts

Тайлбар:

Өр төлөх чадвар

Компаниас өрөө төлбөрийн хуваарийн дагуу төлөх чадварыг харуулна.


Credit scoring

Тайлбар:

Зээлийн оноо тогтоох

Зээлдэгчийн зээл төлөх ерөнхий чадварыг үнэлэхийн тулд зээлийн түүх, санхүүгийн гол үзүүлэлтүүдэд оноо өгөн жигнэсэн дундаж аргаар тооцох үйл ажиллагаа.


Hostile takeover

Тайлбар:

Дээрэнгүй эзэмшил

Компанийн удирдлагын дэмжлэггүйгээр гаднын бүлэг компанийн хувьцааг зах дээрээс худалдан авч хяналт тогтоох оролдлого.