Хамгаалалтгүй өрийн хэрэгсэл
Ямар нэг барьцаа хөрөнгөгүй өрийн хэрэгсэл ба ихэнхдээ урт хугацааных байдаг. Барьцаагүй учраас тухайн өрийн хэрэгслийг гаргагчын нэр хүнд дээр суурилж гаргадаг.
Хамгаалалтгүй өрийн хэрэгсэл
Ямар нэг барьцаа хөрөнгөгүй өрийн хэрэгсэл ба ихэнхдээ урт хугацааных байдаг. Барьцаагүй учраас тухайн өрийн хэрэгслийг гаргагчын нэр хүнд дээр суурилж гаргадаг.
Зах хоорондын зөрүүний своп
Бондын зах зээлийн нэг сегментээс нөгөө сегмент руу шилжихэд зориулагдсан гүйлгээ.
Харилцан үгүйсгэх төслүүд
Нэг төслийг хэрэгжүүлэх болсон нь нөгөө төслийг авч үзэх шаардлагагүй болгодог өөр хоорондоо өрсөлдсөн төслүүд
Санхүүжилтийн түрэмгий стратеги
Дээд зэргийн өгөөж авахын тулд багцын сонголт болон активын хуваарилалтаа тохируулах үйлдэл. Энэхүү стратеги нь хөрөнгө оруулалтын ашгийг салбарын эсвэл нийт зах зээлийн дунджаас дээгүүр байлгахыг оролддог ба илүү их эрсдлийг хүлээн зөвшөөрдөг. Хөрөнгөө өсгөх гол зорилготой байдаг учраас түрэмгий стратегитэй хөрөнгө оруулагчид нь активынхаа ихэнх хувийг эрсдэл багатай өрийн бичигт оруулахын оронд эрсдэл болон өгөөж өндөртэй хувьцаанд байршуулах нь нийтлэг.
Хамгаалалтгүй өрийн бичгийн хөнгөлөлт
Хамгаалалтгүй өрийн бичгийг нэрлэсэн үнээс нь доогуур үнээр худалдаалах.
Банк хоорондын зах зээл
Олон улсын санхүүгийн байгууллагууд хоорондоо валют арилжихын тулд ашигладаг сүлжээг хэлнэ.
Аж ахуй нэгж байгууллагын нэр
Аливаа аж ажуйн нэгжийн албан ёсны, хуулийн нэр.
Авлагын наслалт
Авлагын дансны үлдэгдлийн хэдэн хувь ямар хугацаагаар хэтрээд байгааг тодорхойлох замаар компанийн зээлийн болон авлага цуглуулах бодлогыг үнэлэх арга техник.
Хамгаалалтгүй өрийн бичиг эзэмшигч
Хамгаалалтгүй өрийн бичиг худалдан авсан хууль ёсны эзэмшигчийг хэлнэ.
Салбар хоорондын гүйлгээ
Банк эсвэл байгууллагын салбар хооронд гүйлгээ хийх.