Breaking point

Тайлбар:

Хугарах цэг

Шинээр авах санхүүжилтийн бүрэлдэхүүн хэсгүүдийн аль нэгний нь зардал өсөх санхүүжилтийн түвшин. Энэ нь капиталынн жигнэсэн ахиуц өртөг дээшээ шилжих шалтгаан болно.


Dun and Bradstreet (D&B)

Тайлбар:

Дан анд Брэдстрийт

АНУ дахь арилжааны зээлийн үнэлгээ гаргагч хамгийн том байгууллага.


Joint venture debt

Тайлбар:

Хамтын хөрөнгө оруулалтын өр

Хамтарсан төсөл, бизнес болон бусад үйл ажиллагааны өр төлбөр.


Breath of a market

Тайлбар:

Зах зээлийн цар хүрээ

Оролцогчдын тооноос хамаарсан зах зээл.


Dupont formula

Тайлбар:

Дюпонтын томъёо

Компанийн нийт активын өгөөж нь цэвэр ахуйц ашиг ба нийт активын эргэлтийн үржвэртэй тэнцдэг.


Jointly controlled entity

Тайлбар:

Хамтын хяналтан дах аж ахуйн нэгж

2 ба түүнээс дээш тооны этгээдийн хамтын удирдлага менежмент доор байх.


Broker

Тайлбар:

Брокер

Бусад хүмүүсийн захиалгаар, нэрийн өмнөөс бараа үйлчилгээг худалдан авч, худалддаг хувь хүн, албан байгууллагыг хэлнэ.


Dupont system of analysis

Тайлбар:

Шинжилгээний дюпонт систем

Компанийн удирдлагаас санхүүгийн байдлаа үнэлэхэд ашигладаг санхүүгийн тайлангийн задлан шинжилгээний систем.


Judgmental approach

Тайлбар:

Таамаглан тооцох арга

Тэнцлийн зарим үзүүлэлтийг таамаглаж, бусдыг нь тооцоолон гаргаж, гадны санхүүжилтийг тэнцлийн зөрүүг бөглөх үзүүлэлт болгон ашигладаг тэнцлийн төсөл боловсруулдаг арга.


Brokerage commissions

Тайлбар:

Брокерын шимтгэл

Хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний үр дүнд хөрөнгө оруулж буй тохиолдолд зөвлөгөө үзүүлсний төлөө төлж буй шимтгэлийг хэлнэ