Эргэн дуудагдах нөхцөл
Бонд гаргагчаас бондын хугацаа дуусахаас өмнө тогтоосон үнээр буцаан худалдаж авах эрхийг заасан компанийн бондын түгээмэл нөхцөл.
Эргэн дуудагдах нөхцөл
Бонд гаргагчаас бондын хугацаа дуусахаас өмнө тогтоосон үнээр буцаан худалдаж авах эрхийг заасан компанийн бондын түгээмэл нөхцөл.
Захиалгын оновчтой тоо хэмжээний загвар
Хадгалалтын болон захиалгын нийт зардлыг хамгийн бага түвшинд байлгах захиалгын оновчтой тоо хэмжээг тодорхойлдог бараа материалын нөөцийн удирдлагын загвар.
Түрээсийн гэрээ
Төрөл бүрийн хөрөнгийг түр хугацаанд ашиглуулсны хариуд тогтмол төлбөр төлөх гэрээ.
Худалдаж авах опшин
Тодорхой эд хөрөнгийг (активийг) тогтоосон үнээр тогтоосон хугацааны өмнө эсвэл эцэст худалдан авах эрх.
Эдийн засгийн нэмэгдсэн үнэлэмж
Татварын дараахь ашгаас хөрөнгө оруулалтын санхүүжилтийн зардлыг хасах замаар хөрөнгө оруулалт нь эзэмшигчдийн баялагт эерэгээр нөлөөлсөн эсэхийг тооцдог түгээмэл арга.
Үндсэн хөрөнгийн түрээс
Үндсэн хөрөнгийг түр хугацаанд ашиглуулсны хариуд тогтмол төлбөр төлөх гэрээ.
Эргэн дуудагдалтын урамшуулал
Бондын эргэн дуудагдах үнэ нь нэрлэсэн үнээс хэтэрсэн зөрүү.
Эдийн засгийн өсөлт
Эдийн засаг дах бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлийн өсөлт өмнөх үетэй харьцуулахад хэд байгааг илэрхийлнэ.
Капитал түрээсээр түрээсэлсэн тоног төхөөрөмж
Капитал түрээсээр түрээсэлсэн тоног төхөөрөмж.
Эргэн дуудагдах үнэ
Бондыг буцааж худалдаж авч болзошгүй тогтоосон үнэ.