Хуулийн зөвлөгч
Хууль, эрх зүйн зөвлөгөө өгдөг хувь хүн, албан байгууллага.
Хуулийн зөвлөгч
Хууль, эрх зүйн зөвлөгөө өгдөг хувь хүн, албан байгууллага.
Хөрөнгө хуваарилалтын шугам
Багцыг эрсдэлгүй актив ба эрсдэлтэй багцаар хосолсон, олон төрлийн хувилбаруудад хуваарилан харуулсан, эрсдэл-өгөөжийн өгөгдлийг холбосон зураас.
Үр ашигтай зах зээл
Бүх хөрөнгө оруулагчид нь ижил мэдээлэлтэй, үнэт цаасны талаар адил хүлээлттэй, хөрөнгө оруулалтын хязгаарлалт, татвар, гүйлгээний зардал байхгүй, бүгд үнэт цаасыг адил төстэйгээр авч үзэн оновчтой сонголт хийдэг, өндөр өгөөж, бага эрсдлийг сонгодог эрсдлээс зайлсхийгчид гэж хийсвэрлэх төгс зах зээл.
Хуулийн хугацаа
Патент, зохиогчийн эрх гэх мэт биет бус хөрөнгийн хуулийн хувьд хүчинтэй хугацааг хэлнэ.
Хөрөнгө активын үнэлгээний загвар (САРМ)
Эрсдэл ихтэй үнэт цаасны үнэ цэнийг тогтооход ашиглагддаг эрсдэл ба хүлээгдэж буй өгөөжийн хамаарлыг харуулсан загвар. E(Ri) = Rf + β(Rm – Rf); E(Ri) – үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж; Rf – эрсдэлгүй үнэт цаасны өгөөж; Β – системийн (зах зээлийн) эрсдэл буюу бета; Rm – нийт зах зээлийн өгөөж (ерөнхий индексүүдийн өгөөжөөр орлуулж болно); Энэхүү загвар нь үнэт цаас эсвэл үнэт цаасны багцын хүлээгдэж буй өгөөж нь эрсдэлгүй үнэт цаасны өгөөж дээр эрсдлийн урамшуулал нэмсэнтэй тэнцүү байх ёстой гэсэн утгыг агуулна. Хүлээгдэж буй өгөөж нь хөрөнгө оруулагчийн хүссэн хэмжээнд хүрэхгүй бол тэрээр хөрөнгө оруулахаас татгалзна.
Үр ашигтай зах зээлийн таамаглал
Үнэт цаасны үнэ нь нийтэд дэлгэгдсэн бүх мэдээллийг бүрэн тусгадаг, шинэ мэдээллийг шуурхай хүлээж авдаг, бүх хувьцаа нь зах зээлийн шударга үнэтэй учраас хөрөнгө оруулагчид буруу үнэлэгдсэн үнэт цаасыг хайх гэж цаг гарздах шаардлагагүй, тэнцвэртэй төгс зах зээл.
Хуулиар хүлээсэн үүрэг
Хууль болон гэрээгээр хүлээсэн биелүүлэх ёстой үүрэг.
Капиталын төсөвлөлт
Хувь нийлүүлэгчдийн хөрөнгийг хамгийн их болгох компанийн зорилготой нийцсэн урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг сонгох ба үнэлэх үйл явц.
Үр ашигтай багц
Эрсдлийн өгөгдсөн хэмжээнд өгөөжийг хамгийн дээд түвшинд хүргэх, эсвэл өгөөжийн өгөгдсөн түвшинд эрсдлийг хамгийн доод хэмжээнд барих багц.
Шүүх ажиллагаа
Шүүхийн маргаан эсвэл бусад зүйлсийг шийдвэрлүүлэх зорилгоор эхлүүлсэн шүүхийн ажиллагаа.