Капиталын төсөвлөлтийн үе шатууд
Санал боловсруулах, шалгах ба шинжлэх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, явцын хяналт гэсэн хоорондоо ялгаатай боловч харилцан холбоотой урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг сонгож үнэлэхэд ашигладаг 5 үе шат.
Капиталын төсөвлөлтийн үе шатууд
Санал боловсруулах, шалгах ба шинжлэх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, явцын хяналт гэсэн хоорондоо ялгаатай боловч харилцан холбоотой урт хугацааны хөрөнгө оруулалтуудыг сонгож үнэлэхэд ашигладаг 5 үе шат.
Агуулагдсан үүсмэл хэрэглүүр
Мөнгөн гүйлгээний зарим хэсэгт буюу бүгдэд нь, эсвэл гэрээний дагуу хийгдэх бусад солилцооны үнэ цэнэд үүсмэл хэрэглүүртэй төстэй байдлаар нөлөөлөх аливаа гэрээ, хэлцэлд ил ба далд хэлбэрээр тусгагдсан нөхцлүүд.
Хууль эрх зүйн эрсдэл
Хуулийн хүрээнд үүсч болох эрсдэлүүдийг хэлнэ
Хөрөнгийн зардал
Нэгээс дээш жилийн хугацаанд үр ашгаа өгөхөөр хүлээгдэж буй хөрөнгийн зарцуулалт.
Ажил эрхлэлт
Ажил үүрэг гүйцэтгэсний төлөө цалин хөлс олгох тохиролцоотой 2 талын хооронд тогтоосон хөдөлмөрийн харилцааг хэлнэ.
Хуулиар батлагдсан төсөв
Хуулийн дагуу батлагдсан албан ёсны төсвийг хэлнэ.
Хөрөнгийн олз
Эд хөрөнгийг (активийг) зарсан үнэ ба эхлэн худалдаж авсан үеийн үнийн зөрүү.
Сарын эцэс
Тайлант сарын бүх худалдан авалтын зээлийн хугацаа нь түүний дараа сарын эхний өдрөөс эхэлнэ.
Хууль ёсоор өмчилсөн
Хуулийн дагуу албан ёсны өмчлөх эрх.
Санхүүгийн түрээс
Урт (5 аас дээш жилийн) хугацаатай, түрээсийн нийт төлбөр нь түрээсэлсэн хөрөнгийн өртгөөс илүү, цуцлагдах боломжгүй түрээсийн гэрээ.