LIFO

Тайлбар:

Лайфо/сүүлд авсныг эхэлж зарлагадах

Сүүлд орлогодсон нь эхэлж зарлагадна гэсэн бараа материалын нөөцийн үнэлгээний бүртгэлийн арга.


Certificate of Deposit

Тайлбар:

Хадгаламжийн сертификат

Банкны хугацаатай хадгаламжаар баталгаажсан үнэт цаас.


Expectations hypothesis

Тайлбар:

Хүлээлтийн таамаглал

Жилийн хүүгийн муруй нь хөрөнгө оруулагчаас тооцох ирээдүйн хүүгийн талаархи хүлээлтийн таамаглалыг тусгадаг гэж үзэх онол. Инфляцийн хүлээлт өсвөл жилийн хүүгийн муруй дээшээ хазайна, буурвал доошоо хазайна.


Limit order

Тайлбар:

Хязгаарлалттай захиалга

Үнэт цаасны зах зээлийн үнэ тодорхой түвшинд хүрсэн тохиолдолд худалдаж авах буюу худалдах захиалга.


Change in net working capital

Тайлбар:

Цэвэр эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт

Эргэлтийн хөрөнгийн өөрчлөлт ба эргэлтийн эх үүсвэрийн өөрчлөлтийн зөрүү.


Expected return-beta relationship

Тайлбар:

Хүлээгдэж буй өгөөж-бетагийн хамаарал

Үнэт цаасны урамшуулал (хүлээгдэж буй илүүдэл өгөөж) нь бетатай пропорциональ хамааралтай гэж үзэх хөрөнгө активын үнэлгээний загвар.


Limitation

Тайлбар:

Хязгаарлалт

Хөөн хэлэлцэх хугацаа буюу тодорхой хугацаа өнгөрсний дараа хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болох хугацааг хэлнэ.


Circuit breaker

Тайлбар:

Холбоог таслах

Үнэт цаасны үнэ ханш огцом өөрчлөлттэй үед арилжааг удаашруулах буюу зогсоох үйл явц.


Exporter

Тайлбар:

Экспортлогч

Гадаад улс руу бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгч.


Limited disclosures

Тайлбар:

Хязгаарлагдмал тодруулга

Тодорхой хүрээнд, хязгаарлалттай мэдээллээр хангах