Гадаад таамаглал
Эдийн засгийн зарим гадаад үзүүлэлтүүд ба компанийн борлуулалт хоорондын хамааралд үндэслэсэн борлуулалтын таамаглал.
Гадаад таамаглал
Эдийн засгийн зарим гадаад үзүүлэлтүүд ба компанийн борлуулалт хоорондын хамааралд үндэслэсэн борлуулалтын таамаглал.
Хязгаарлагдмал нөхөрлөл
Наад зах нь нөхөрлөлийн нэг гишүүн (ерөнхий гишүүн) бүрэн хариуцлагатай бусад гишүүд нь хязгаарлагдмал хариуцлагатай байдаг нөхөрлөл. Хязгаарлагдмал хариуцлагатай гишүүд нь компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцдоггүй идэвхигүй хөрөнгө оруулагчид болно.
Хаалттай өмчлөлийн (хувьцаа)
Компанийн нийт хувьцааг өөр хоорондоо хамаарал бүхий бүлэг хүмүүс өмчлөх тохиолдол.
Илүү ногдол ашиг
Хувьцааны ашиг нь ердийнхөөс илүү гарсан тохиолдолд нэмж хуваарилдаг ногдол ашиг.
Зээлийн шугам
1. Тодорхой хугацааны турш, тодорхой дүнгээр богино хугацаатай барьцаагүй зээл авахаар компани ба арилжааны банк хоёрын хооронд байгуулсан гэрээ. 2. Харилцагчаас борлуулагч компанид төлөх өрийн дээд хэмжээ.
Корреляцийн коэффициент
2 хувьсагчийн өөрчлөлт хоорондоо хэр хүчтэй хамааралтай байгааг илэрхийлэх статистикийн хэмжүүрийг хэлнэ.
Нэрлэсэн үнэ (бонд)
Хугацааны эцэст төлөгдөх бондын нэрлэсэн үнийн төлбөр.
Хөрвөх чадвар сайтай зах зээл
Олон худалдан авагч, худалдагчтай бөгөөд гүйлгээний зардал нь харьцангуй зах зээлийг хэлнэ.
Тодорхойлогчийн коэффициент
Нэг хувьсагчид гарсан өөрчлөлтийн хэдэн хувийг нь өөр нэг хувьсагчид гарсан өөрчлөлт тайлбарлаж чадаж байгааг илэрхийлэх статистикийн хэмжүүрийг хэлнэ.
Фактор
Дансны авлагыг худалдан авах чиглэлээр мэргэжсэн санхүүгийн байгууллага.