FIFO

Тайлбар:

Файфо

Эхэлж орлогодсон нь эхэлж зарлагадна гэсэн бараа материалын нөөцийн үнэлгээний бүртгэлийн арга.


Liquidity risk

Тайлбар:

Хөрвөх чадварын эрсдэл

Богино хугацааны өр төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүсэхийг хэлнэ.


Collection float

Тайлбар:

Замд яваа авлага

Төлбөр хариуцагчийн мөнгө түүний чекийн дансны дэвтрээс хасагдсанаас (шилжүүлсэн) хойш төлбөр хүлээн авагчийн дансанд орох хүртэл хугацаа.


Filter rule

Тайлбар:

Шүүлтүүрийн дүрэм

Саяхан болж өнгөрсөн үнийн өөрчлөлтийн хандлагад үндэслэн хувьцааг авах буюу зарах дүрэм.


Load

Тайлбар:

Шимтгэлийн төлбөр

Хамтын сангийн арилжааны шимтгэлийн төлбөр.


Collection policy

Тайлбар:

Авлага цуглуулах бодлого

Компанийн төлөгдөх хугацаа нь болсон дансны авлагыг цуглуулах бодлого.


Finance

Тайлбар:

Санхүү

Мөнгөн хөрөнгийн удирдлагыг хэлэх ба маш өргөн хүрээг хамарсан ухагдахуун.


Loan amortization

Тайлбар:

Зээлийн барагдуулалт

Тодорхой хүүтэй зээлийг тодорхой хугацааны эцэст үндсэн өр, хүүгийн хамт бүрэн төлж барагдуулахын тулд жил тутам тэнцүү хэмжээтэй төлөх мөнгөн төлбөрийн тогтоолт.


Combinee

Тайлбар:

Нэгдэгч

Хоёр компани нэгдэх буюу нэг нь нөгөөгөө худалдан авч буй тохиолдолд худалдагдаж буй компани.


Finance company

Тайлбар:

Санхүүгийн компани

Санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулагч компанийг хэлнэ