Хүүний баталгаа
Опцион арилжааны үед хэрэглэдэг стратеги. Их хэмжээний алдагдлыг хаах боловч мөн их хэмжээний ашиг олох боломжийг хаадаг.
Хүүний баталгаа
Опцион арилжааны үед хэрэглэдэг стратеги. Их хэмжээний алдагдлыг хаах боловч мөн их хэмжээний ашиг олох боломжийг хаадаг.
Холбооны агентлагийн үнэт цаас
АНУ-ын сангийн яамны баталгаагүйгээр Холбооны агентлагуудаас гаргадаг бага эрсдэлтэй үнэт цаас.
Хөрвөх чадварыг давууд үзэх онол
Урт хугацаатай үнэт цаасны хөрвөх чадвар нь сул, хүүгийн ерөнхий түвшнээс хамаарах нь хүчтэй байх тул дурын үнэт цаас гаргагчийн хувьд урт хугацаатай үнэт цаасны хүү нь богино хугацаатай үнэт цаасны хүүгээс өндөр байна, тийм учраас жилийн хүүгийн муруй дээшээ хазайна гэж үзэх онол.
Барьцаа хөрөнгө
Зээлийн баталгаа болгож зээлдэгчээс барьцаанд тавьсан хөрөнгө, үүргээ үл биелүүлсэн тохиолдолд уг хөрөнгө хураагдана.
Холбооны нөөц
Холбооны нөөцийн банкууд оролцдог арилжааны банкуудын хоорондын зээлийн гүйлгээ.
Хөрвөх чадварыг давууд үзэх хандлага
Богино хугацаатай үнэт цаасыг давуутайд үзэх хөрөнгө оруулагчдын ерөнхий хандлага.
Үнэт цаасны бонд
Бонд эзэмшигчийн бусад хувьцаа, бондын барьцаагаар баталгаажсан бонд. Барьцааны үнэлгээ нь бондын үнэлгээнээс гол төлөв 25-35 хувиар илүү байна.
Холбооны нөөцийн систем
АНУ-ын төв банкны системийг хэлнэ
Хөрвөх чадварын урамшуулал
Урт хугацаатай бондын эрсдлийг нөхөх зориулалтаар хөрөнгө оруулагчдаас шаарддаг нэмэгдэл өгөөж.
Барьцаатай моргэйжийн өр
Моргэйжийн багцын мөнгөн урсгалыг тусгай журмын дагуу хуваах замаар зохиосон үнэт цаас.