Бараа материалын барьцаанаас авах авлага
Зээлдэгчийн барьцаалуулсан бараа материалын үлдэгдлээс авах зээлдүүлэгчийн авлага.
Бараа материалын барьцаанаас авах авлага
Зээлдэгчийн барьцаалуулсан бараа материалын үлдэгдлээс авах зээлдүүлэгчийн авлага.
Макаулайн үргэлжлэх хугацаа
Тогтмол орлоготой үнэт цаасны хүүгийн эрсдлийн хэмжүүр.
Нийлэлт
Хоёр ба түүнээс дээш тооны компани нэгдэж шинээр компани үүсгэх.
Индекстэй уялдсан бонд
Аливаа зүйлээс хамаарч купон хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдөж байдаг хөвөгч хүүтэй бонд
Машин, тээврийн хэрэгсэл
Бүх төрлийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл.
Тогтмол өсөлттэй үнэлгээний (Гордоны) загвар
Хувьцааны үнэлгээ нь ирээдүйн нийт ногдол ашгийн өнөөгийн үнэлэмжтэй тэнцүү (ирээдүйн ногдол ашгийн өсөлт нь тогтмол, хугацаа нь хязгааргүй) гэж үзсэн ногдол ашгийн хямдруулалтын загвар.
Хөвөгч хүүтэй бонд
Зах зээлийн нөхцлийг харгалзан хүү нь тодорхой хязгаарын дотор үе үе хэлбэлзэх боломжтой бонд.
Макро эдийн засаг
Дотоодын нийт бүтээгдэхүүн, хүүгийн түвшин гэх мэт нийт эдийн засгийг хамарсан асуудлуудыг судалдаг эдийн засгийн ухааны нэг салбар.
Тогтмол харьцаагаар ногдол ашиг хуваарилах бодлого
Ногдол ашгийг компанийн ашгийн тодорхой тогтмол хувиар тооцон хуваарилах бодлого.
Зээлийн хөвөгч хүү
Зээл олгох үеийн суурь хүүн дээр нэмэгдэл хүүг нэмснээр тогтоогддог, зээлийн хугацаа дуусах хүртэл суурь хүүгийн өөрчлөлтийг даган хөвдөг хүү.