Friendly merger

Тайлбар:

Нөхөрсөг нэгдэлт

Зорилтот компанийн удирдлага нь дэмжиж, хувь нийлүүлэгчид нь баталсан нэгдэлтийн гүйлгээ.


Market rental

Тайлбар:

Зах зээлийн түрээсийн хөлс

Зах зээл дээр ижил төстэй байрлалд ижил төстэй хөрөнгийн түрээсэнд төлөх үнийг хэлнэ.


Corporate governance

Тайлбар:

Компанийн засаглал

Энэ нь компанийн удирдлага, хяналтын систем бөгөөд компанийн үйл ажиллагаанд оролцогч гол этгээдийн эрх үүрэг, шийдвэр гаргалтын зарчим, зорилт тавих, түүндээ хүрэх болон хянах арга замыг тодорхойлдог.


Fully diluted EPS

Тайлбар:

Нэгж хувьцаанд бүрэн уусгасан ашиг

Тэнцлийн гадуурх бүх төрлийн үнэт цаасыг хөрвүүлэн, хэлцлийг хэрэгжүүлсний эцэст нийтэд нь энгийн хувьцаанд шилжүүлж тооцсон нэгж хувьцааны ашиг.


Market return

Тайлбар:

Зах зээлийн өгөөж

Арилжаалагдаж буй бүх үнэт цаасны зах зээлийн багцын өгөөж.


Corporate restructuring

Тайлбар:

Компанийн бүтцийн өөрчлөлт

Компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх, багасгах, хөрөнгө, өмчлөлтийн бүтцийг өөрчлөх үйл ажиллагаа.


Fully modified mortgage pool

Тайлбар:

Бүрэн шинэчлэгдсэн моргэйжийн багц

Үнэт цаас эзэмшигчдийн үндсэн авлага, хүүгийн авлагыг баталгаажуулсан моргэйжийн багц.


Market risk

Тайлбар:

Зах зээлийн эрсдэл

Зах зээлийн эрсдэлийг өөрөөр системийн эрсдэл гэдэг бөгөөд аливаа хөрөнгө оруулагчын хөрөнгө оруулсан санхүүгийн зах зээлийн ерөнхий эрсдэлийг хэлнэ.


Corporation (Legal entity)

Тайлбар:

Корпораци (Хуулийн этгээд)

Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан этгээд.


Fundamental analysis

Тайлбар:

Суурь шинжилгээ

Компанийн ашиг, ногдол ашиг, ирээдүйн төлөв, эрсдэл, хүүгийн хүлээгдэж буй хувь зэрэг хувьцааны үнийг тодорхойлогч хүчин зүйлсийн судалгаа.