Markup

Тайлбар:

Үнийн өсөлт

Бараа үйлчилгээг борлуулахдаа тус бараа үйлчилгээний өртөг дээр нэмж зарж буй дүнг хэлнэ. Жишээ нь ₮100-н өртөгтэй барааг ₮150-р зарвал 50% гэж үзнэ.


Cost of new asset

Тайлбар:

Шинэ хөрөнгийн зардал

Хөрөнгийг шинээр худалдан авахад шаардлагатай мөнгөний цэвэр урсгал.


Markup cancellation

Тайлбар:

Үнийн өсөлтийг цуцлах

Үнийг нь өсгөж байсан бүтээгдэхүүний үнийг эргүүлэн бууруулах.


Cost of preferred stock

Тайлбар:

Давуу эрхтэй хувьцааны өртөг

Давуу эрхтэй хувьцааны жилийн ногдол ашиг ба хувьцааг борлуулснаас олсон цэвэр мөнгөн орлогын харьцаа.


Gross domestic product/GDP

Тайлбар:

Дотоодын нийт бүтээгдэхүүн

Тухайн жилд аливаа улс орны нутаг дэвсгэр дотор борлуулсан бүх бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээний нийт үнэ цэнийг хэлнэ.

Холбоотой нийтлэл:

Master card

Тайлбар:

Мастер карт

Олон улсын төлбөрийн карт гаргагч байгууллага.


Cost of retained earnings

Тайлбар:

Хуримтлагдсан ашгийн өртөг

Шинээр бий болсон нэмэлт эх үүсвэр нь хувьцаа эзэмшигчдийн хүсч буй өгөөжөөр тодорхойлогдох тул хуримтлагдсан ашгийн өртөг нь энгийн хувьцааны өртөгтэй тэнцүү байна.


Gross national product/GNP

Тайлбар:

Үндэсний нийт бүтээгдэхүүн

Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй төстэй ба ДНБ+гадаад оруулсан хөрөнгө оруулалтын орлого байна.


Materials requirement planning (MRP) system

Тайлбар:

Материалын хэрэгцээний төлөвлөлтийн систем

Захиалгын оновчтой тоо хэмжээний загвар (EOQ)-т үндэслэн үйлдвэрлэлийн хэрэгцээг бараа материалын нөөцийн үлдэгдэлтэй харьцуулах замаар үйлдвэрлэлийн түүхий эд нэг бүрийн захиалга өгөх хугацааг тодорхойлдог бараа материалын удирдлагын систем.


Counterfeit card

Тайлбар:

Хуурамч карт

Залилан, луйвар хийхийн тулд жинхэнэ картны мэдээллийг хуулж хийсэн хуурамч картыг хэлнэ.